Энэ онд Налайх Чойрын уулзвараас гуравдугаар хорооны төмөр замын хуучин таван шар байшин хүртэлх 4.4 км авто замын ажил хийгдэж 2 урсгалтай 4 эгнээ болгон өргөтгөнө. Тус ажлын нэгдүгээр ээлж буюу 2.6 км авто замын ажил эхэллээ.
Тус ажлыг "ЗБИБ" ХХК, "Моторсервиз" ХХК хамтран гүйцэтгэж байна.
Замын бүтээн байгуулалтын ажил, далан буулгалт зэрэг ажилтай дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар танилцаж, гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлд хугацаанд нь чанартай барьж гүйцэтгэн хүлээлгэж өгөхийг анхаарууллаа.
Авто замын бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан 3 дугаар хорооны Дэнжийн склад, Замчингийн гүүр, 3, 4 дүгээр хорооны Луутан худалдааны төв, Луутан дэлгүүрийн голын хэсэг, 4 дүгээр хороо явах авто замын уулзвар зэрэг байршлыг авто замыг хаагаад байна.
Дээрх замын ажлыг ямар нэгэн саадгүйгээр хурдан шуурхай хийлгэж, 2020 оны 06 дугаар сарын 20 гэхэд зорчих хэсгийг нээхээр төлөвлөсөн.
Иймд иргэд, жолооч та бүхнийг дээрх замуудаар зорчихгүй байж, бүтээн байгуулалтын ажилд саад учруулахгүй байхыг уриалж байна.
Мөн энэ онд УБ-Багануур чиглэлийн авто замаас 4 дүгээр хорооны Алтайн хэсэг “Божү” ХХК-ийн хүнсний дэлгүүр хүртэлх авто зам, Уурхайчдын 2 дугаар гудамж Аюулгүйн тойргоос МТ шатахуун түгээх станц хүртэлх авто зам, Замчны 1 дүгээр гудамжнаас Замчны 36 дугаар гудамж хүртэлх авто замын ажлууд хийгдэнэ.
ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА