Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

2020 онд шинээр барих дугуйн зам

2020-04-23

Улаанбаатар хотод 84,7 км дугуйн замтай бөгөөд хотын удирдлагын зүгээс 2020 онд нэмж найман байршилд 52,8 км дугуйн зам нэмж байгуулахаар төлөвлөжээ. Ингэхдээ нийтдээ найман чиглэлд шинээр дугуйн зам барихаар хөгжлийн болон мастер төлөвлөгөөг батлаад байна.
1.Яармагийн гүүрээс Налайх, Чойрын авто зам хүртэлх дугуйн зам
-Энэхүү дугуйн зам нь Яармагийн гүүрээс эхэлж Баянзүрх дүүргийн 11 хороо, Налайх-Чойрын авто замын уулзвар хүртэл 16.1 км үргэлжлэх юм. Авто замын зорчих хэсгээс 1.0 метрийн өргөнтэй ногоон байгууламжаар тусгаарлахаар төлөвлөсөн. Дугуйн замын хажуугаар гэрэлтүүлэг, амрах талбайтай, хамгаалалтын хайстай, хяналтын камертай байхаар зураг төсөлд оруулсан байна.
2.Гачууртын уулзвараас Налайх Чойрын зам хүртэлх дугуйн зам нь нийт 20.9 км үргэлжлэх юм.
Энэхүү дугуйн замаар ихэвчлэн мэргэжлийн тамирчид явахад тохиромжтой хийх аж. Нийт 10 амрах талбайтай бөгөөд гэрэлтүүлэг, хамгаалалтын хайстай, хяналтын камертай байх юм.
Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан дугуйн зам барих бүтээн байгуулалтыг дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлж, зургадугаар сард дуусгасан байх үүргийг холбогдох албаныханд өгсөн. Гэвч өнөөдрийн байдлаар нэг ч чиглэлд дугуйн замын ажил эхлээгүй байгаа юм. Дээрх найман чиглэлийн дугуйн замын хөрөнгө оруулалт нь нийслэлээс төсвөөс 100 хувь санхүүжих юм.
Түүнчлэн 2030 он хүртэл Улаанбаатар хотын барилгажсан нутаг дэвсгэрт 800 гаруй км дугуйн зам барихаар төлөвлөөд байгаа。

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3335
2174 / 65%
696 / 21%
227 / 7%
238 / 7%