Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар дүүргийн хөрөнгө оруулалтаар 2020 онд Эмнэлгийн тоног төхөөрөмжийн иж бүрдэл худалдан авах 15/01 дүгээр тогтоол гарсан.
Уг ажлын хүрээнд "Си Ай Ти" ХХК-тай гэрээ байгуулан дүүргийн Эрүүл мэндийн төвд 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Эмнэлгийн тоног төхөөрөмжийн иж бүрдэл болох дефибриллятор, зүрхний монитор,
зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, амьсгалын аппарат зэрэг эмнэлгийн үйл ажиллагаанд нэн шаардлагатай байгаа 4 нэр төрлийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.
зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, амьсгалын аппарат зэрэг эмнэлгийн үйл ажиллагаанд нэн шаардлагатай байгаа 4 нэр төрлийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.
Тус зүрхний цахилгаан аппарат нь тусгай цахилгаан электродын тусламжтайгаар зүрхний агших, сулрах үйл явцад түүнээс гарч байгаа цахилгаан долгионыг цаасан дээр буулган үйл ажиллагаанд үнэлэлт өгдөг. Энэ шинжилгээгээр зүрхний цусан хангамжийн дутагдал, зүрхний шигдээс, зүрхний хэм алдалт, зүрхний дутагдал, зүрхний гажиг, уушгины судасны бөглөрөл, унаж татах өвчин /эплепси/ зэрэг маш олон өвчнийг оношилно.