Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Гадаад харилцааны ажлын хорооны анхдугаар хуралдаан боллоо.Хуралдаанд Ажлын хорооны гишүүн Тэргүүлэгч К.Сейтхан, Төлөөлөгч Д.Бэгзцэрэн, Тэргүүлэгч Ц.Эрбол, Төлөөлөгч О.Энхтайван нар оролцов. Хурлаар Гадаад харилцааны ажлын хорооны 2020 онд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн 7 заалтаар батлав. Мөн Налайх дүүргийн 2019 онд гадаад харилцаа хамтын ажиллагааны хүрээнд хийсэн ажлын тайланг сонслоо.