Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХОЁРДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2020-03-26

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хоёрдугаар хуралдаан 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр боллоо. Хуралдаанд Хурлын дарга Б.Нэргүй, Тэргүүлэгч К.Сейтхан, С.Тунгалаг, Г.Баярсүрэн, Ц.Эрбол, З.Болдбаатар нар оролцож дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
1. Сонгуулийн хэсгийн нутаг дэвсгэр, төвийг батлах
Дүүргийн хэмжээнд сонгуулийн хэсгийг 13 байхаар тогтоож түүнд харьяалагдах нутаг дэвсгэр, сонгогчдийн тоог тогтоов.
2. Алдарт эхийн одонгоор шагнуулахаар тодорхойлох
Хороодод эхийн одонгийн 1, 2 дугаар одонгоор шагнагдах эхчүүдийн материалыг авах ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо.
3. Үнэлгээний хороонд ажиллах төлөөллийг томилох
Дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас 2020 онд худалдан авах ажиллагааны үнэлгээний хороонд ажиллах нийт 19 A3 гэрчилгээтэй иргэдийн төлөөллийг баталлаа.
4. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүтцийг шинэчлэн баталлаа. Мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хүрээнд хороодод салбар зөвлөл байгуулж, иргэд аж ахуй нэгж, төрийн байгууллагын уялдааг сайжруулж, хороодод гарч байгаа гэмт хэрэг, зөрчлийн хэмжээ буурах юм.
5. Хангамжийн төв” ОНӨААТҮГ-ын бараа ажил, үйлчилгээний үнэ тарифын нэмэгдлийн хувь, хэмжээг тогтоох
“Хангамжийн төв” ОНӨААТҮГ-ын бараа ажил, үйлчилгээний үнэ тарифын нэмэгдлийн хувь, хэмжээг 10 хувиас хэтрүүлэхгүй байх Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн тогтоол гаргалаа. Тус байгууллагатай хамтран ажилладаг байгууллагууд нь улсын төсөвт сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн төв бөгөөд хувь хэмжээг тогтоосноор тухайн байгууллагуудад хоол хүнсний нийлүүлэхэд хэт өндөр үнийн ачаалал өгөхөөс урьдчилан сэргийлэх, хоол хүнсний үнэд харьцуулан чанартай хүнс нийлүүлэх боломж бүрдэж байгаа юм.
6. Дүүргийн онцгой комиссоос зохион байгуулж байгаа ажлын талаарх танилцуулга
Дүүргийн нутаг дэвсгэрт Онцгой комиссын гишүүд хуваарийн дагуу эргүүлийг зохион байгуулан 7гишүүн 61 байгууллагаар хяналт шалгалтыг зохион байгуулан тодорхой үүрэг чиглэл өгч ажилласан байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн 3 удаа хуралдаж 12 эмийн сангуудын захирлуудыг хүлээн авч уулзан эм бэлдмэл, амны хаалтын нөөцийг хэрхэн бүрдүүлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцсэн. Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 04/68 дугаар чиглэлийн дагуу Гэр бүлийг дэмжих туршилтын 112 өрхийн 317 хүүхэд, 588 иргэнд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна. Үүнд дүүргийн 8 хороодын нийгмийн ажилтан, 50 хэсгийн ахлагчидтай хамтран зорилтот бүлгийн айл өрхүүдэд урьдчилан сэргийлэх багц олгож байна. Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр Оргил Налайх худалдааны төвд хяналт шалгалтын постыг 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн Онцгой байдлын хэлтсээс 1, Цагдаагийн хэлтсээс 2, Эрүүл мэндийн төвийн 2 нийт 5 албан хаагч зорчигчдын эрүүд мэндийн тандалт хийх шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллаж 1717 тээврийн хэрэгсэлд, 6584 зорчигчийг шалгаж нэвтрүүлсэн ажилласан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3329
2172 / 65%
693 / 21%
226 / 7%
238 / 7%