Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭН ЦАГААТГАГДСАН ИРГЭДИЙН ХҮҮХДҮҮДЭД НӨХӨХ ОЛГОВРЫГ ОЛГОЛОО

2020-03-26

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор нөхөх олговор нэхэмжлэх хугацааг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгаж, улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг, хорих ялаар шийтгүүлсэн бол 40 сая төгрөгийн нэг удаагийн нөхөх олговор олгох эрх зүйн орчин бүрдсэн.Энэ хуулийн дагуу Налайх дүүргийн 7-р хорооны иргэн өндөр настан С.Банзрагч, С.Чогжмаа нарт 80 сая төгрөгийн батламжийг дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй 7-р хорооны Төлөөлөгч О.Энхтайван нар гардуулан өглөө.
Та бүхэндээ урт насалж, эрүүл энх аз жаргалтай амьдрахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%