Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

ЭДИЙН ЗАСАГ, САНХҮҮ, ТӨСВИЙН ЗАРЦУУЛАЛТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖЛЫН ХОРООНЫ ХУРАЛДААН БОЛЛОО

2020-03-26

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Эдийн засаг, санхүү, төсвийн зарцуулалтын ажлын хорооны хуралдаан 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хуралдав. Хуралдаанд ажлын хорооны дарга О.Энхтайван, Тэргүүлэгч З.Болдбаатар, Тэргүүлэгч Г.Баярсүрэн, Төлөөлөгч Д.Бэгзцэрэн, Төлөөлөгч М.Эгэз нар оролцож дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 15/01 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай, “Налайх дүүргийн нутаг, дэвсгэрт мөрдөх хог хаягдлын хураамжийн хэмжээ”-г тогтоох тухай асуудлын хэлэлцлээ. Ажлын хорооны саналаар Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 15/01 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлаар оруулж ирсэн саналыг хэсэгчлэн дэмжиж, зарим саналыг буцаасан.“Налайх дүүргийн нутаг, дэвсгэрт мөрдөх хог хаягдлын хураамжийн хэмжээ”-г тогтоох тухай асуудлыг хэлэлцээд томилогдсон ажлын хэсэгт дахин боловсруулж, дүүргийн 8 хорооны иргэдийн дунд сонсох ажиллагаа явуулах талаар үүрэг чиглэл өглөө. Дээрх асуудлыг хэлэлцэн холбогдох санал дүгнэлтийг гаргаж, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хуралдаанаар танилцуулахаар боллоо.

И-Өргөдөл цахим санал өгөх журмыг Налайх дүүрэгт хэрэгжүүлэхийг дэмжиж байна уу?

санал өгсөн: 6
4 / 67%
2 / 33%
0 / 0%