Шинэ коронавирусын өвчний аюулаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр ард иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө үүрэг гүйцэтгэж байгаа Онцгой байдал, Цагдаа, Мэргэжлийн хяналтын ажилтан албан хаагчдад болзошгүй халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ИТХ-ын дарга Б.Нэргүй, Төлөөлөгч О.Энхтайван, Х.Анхбаяр, М.Эгэз нар дархлаа дэмжих бүтээгдэхүүн, шатахууны дэмжлэг үзүүлж аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх, даван туулах ажилд нь амжилт хүслээ. Аюулт өвчний эрсдэлээс сэргийлэхэд иргэн бүрийн үүрэг оролцоо чухал тул хүн бүр хариуцлагатай, сонор сэрэмжтэй байж, мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийг ёсчлон биелүүлж шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэхийг уриалж байна.