Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

Эрүүл мэндийн төвийн хамт олонд дархлаа дэмжих бүтээгдэхүүн хандивлав

2020-03-26

Дэлхийн олон улс, үндэстнүүдийг хамарч байгаа халдварт өвчин Шинэ Корона “COVID-19” вирусийн тархалт, өвчлөлийн тоо өссөөр байгаатай холбогдуулан эрсдэлд хамгийн ойр байгаа эмч эмнэлгийн байгууллагын ажилтнуудад болзошгүй халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ИТХ-ын дарга Б.Нэргүй, Тэргүүлэгч К.Сейтхан нар дүүргийн Эрүүл мэндийн төвийн хамт олонд дархлаа дэмжих бүтээгдэхүүн хандивлаж амжилт хүслээ. Ямар ч үед өргөсөн тангарагтаа үнэнч байж тэргүүн эгнээнд эмнэлгийн алба хаагчид, ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийн манаанд цаг наргүй зүтгэдэг эмч, сувилагч, ажилтан алба хаагчид маань өнөөдөр дэлхий нийтэд тархаад байгаа “COVID-19” вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажилд идэвх санаачилгатай оролцож, онцгой нөхцөлд өөрсдийн амь нас, эрүүл мэндээ үл хайрлан Төр, засгаас даалгасан хариуцлагатай үүргийг нэр төртэй гүйцэтгэсээр байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%