2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр СӨХ-ийн дарга нарын хурал боллоо. Хуралдаанд ЗДТГ-ын Хот Төлөвлөлтийн Хэлтсийн Дарга А.Туяабаатар болон “Чандмань Налайх” ОНӨААТҮГ-ын дарга Г.Чулуунбат, Иргэний оролцооны хэлтсийн дарга Г.Бадам нар оролцлоо. Хурлын эхэнд А.Туяабаатар дарга хэлэхдээ “Корона вирус”-аас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд орон сууцны ариун цэвэр, халдваргүйжүүлэх цэвэрлэгээг ариутгах бодисоор цэвэрлэх талаар ярьж цаашлаад “Улаан загалмайн нийгэмлэг”-ээс гаргасан гарын авлага, танилцуулах хуудсыг орц болгонд хүргэж оршин суугчиддаа мэдээ мэдээлэл өгөх тухай хуралд оролцсон СӨХ-н дарга нарт үүрэг болгож өглөө. Мөн энэ асуудлаар СӨХ-н дарга нар иргэд, оршин суугчиддаа авч хэрэгжүүлж байгаа ажлаа тус бүрдээ танилцууллаа.
Хяналт шалгалтаар явах ажлын хэсэг хуваарьт өдрүүддээ СӨХ-н дарга нар тэдний хариуцсан СӨХ, байруудаар явж үзлэг шалгалт хийгдэх юм байна.
2020 оны 01 дүгээр сарын 14-өөс 24-ний өдрүүдээр 1-8-р хороонд ИНХ-аа явуулж иргэдийнхээ санал бодлыг сонсож 56 иргэний 105 саналыг хүлээж авсан юм. Энэ үеэр СӨХ-той холбоотой 2 иргэний санал гомдол ирснийг Иргэний оролцооны хэлтсийн Өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн Г.Отгончимэг онцлоод асуудлыг шийдвэрлэж арга хэмжээ авах болсныг уламжилсан юм.
Ийнхүү хурлын төгсгөлд “Чандмань Налайх” ОНӨААТҮГ-ын дарга Г.Чулуунбат: УИХ-д өргөн барьсан орон сууцны тухай хуулийн өөрчлөлтийн талаарх саналын зөрүүтэй ойлголтын тухай СӨХ-н дарга нарт мэдээлэл хийв.