Төр, сүм хийдийн харилцааг зохицуулах зорилгоор дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Налайх дүүрэгт шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын нэгдсэн уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын зөвлөх К.Сейтхан, дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг 24 байгууллагын төлөөлөл оролцож, шашны байгууллагын өнөөгийн нөхцөл байдал, тэдэнд тулгамдаж буй асуудлыг сонслоо.
Уулзалтын үеэр шашны байгууллагын хугацаа сунгах, зөвшөөрөл олгох асуудлыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шийддэг болгох хүсэлтийг тавьж байлаа.