Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны анхдугаар хуралдаан 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр боллоо. Хуралдаанд Хурлын дарга Б.Нэргүй, тэргүүлэгч К.Сейтхан, С.Тунгалаг, Г.Баярсүрэн, Ц.Эрбол, З.Болдбаатар нар оролцож,
-Төрийн дээд одон медалиар шагнуулахаар тодорхойлох тухай,
-Соёлч хот дэд хөтөлбөр,
-Шашны байгууллагын хүсэлт хэлэлцэх тухай,
-Ажлын албаны бүтэц шинэчлэн батлах тухай,
-Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлын жагсаалтад өөрчлөлт оруулах тухай гэсэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
"Соёлч Налайхчууд" дэд хөтөлбөр нь үндэсний бахархал болсон уламжлалт өв соёл, үнэт зүйлсээ нандигнан дээдэлж, үндэсний соёл, урлагийн өвөрмөц онцлогийг хамгаалж хөгжүүлэх, иргэд нь эрүүл, тайван орчинд амьдрах, зөв ёс суртахуунтай, харилцан бие биеэ хүндэтгэсэн, хамтран амьдрах, ажиллах өндөр соёлтой иргэн болон төлөвшүүлэхэд иргэдийн нийтийн соёлыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршино. Хөтөлбөрийн хүрээнд иргэд, олон нийт, өсвөр үеийнхэнд уран сайхны боловсрол, гоо зүйн хүмүүжил олгоход соёл урлаг, боловсролын байгууллагын хамтын ажиллагааг чиглүүлж, тэдэнд зориулсан соёлын арга хэмжээний хүртээмжийг нэмэгдүүлэх, Хүрээлэн буй орчин, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг орчны бохирдлыг бууруулсан, иргэдийн аюулгүй, амгалан тайван амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлсэн, салбар хоорондын хамтын ажиллагааг дэмжсэн иргэдэд ээлтэй төлөвлөлт, соёлтой зан үйлийг төлөвшүүлсэн орчин бүрдүүлэх, Түүх соёл, иргэний үүргээ дээдэлсэн, үүрэг хариуцлагаа биелүүлсэн, гэр бүлийн соёл хүмүүжлийг дээдэлсэн өрхийг бий болгон нэмэгдүүлэх, Соёлын байгууллагын материаллаг баазыг бэхжүүлэх, хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэх, орчин цагийн шаардлагад нийцсэн техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх, Үйлчлүүлэгчээ дээдэлсэн, үйлчилгээний соёлыг хэвшүүлсэн, тохитой орчныг бүрдүүлсэн жишиг албан байгууллага, аж ахуйн нэгжийг бий болгох зэрэг ажлыг хийхээр төлөвлөсөн байна.