Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

1-Р ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА ТҮҮНИЙ АЖЛЫН АЛБАНЫ 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ҮНЭЛЭЛТ ДҮГНЭЛТ ӨГЛӨӨ

2020-01-24

2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр дүүргийн 1 дүгээр хорооны Иргэдийн Нийтийн Хурал боллоо. Хуралдаанд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч бөгөөд хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга Г.Баярсүрэн, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч бөгөөд дүүргийн Засаг даргын орлогч Х.Анхбаяр болон тус хорооны 100 гаруй иргэн оролцож, 1-р хорооны Засаг даргын 2019 оны үйл ажиллагааны тайлан, өрхийн эмнэлгийн тайлан, Улсын бүртгэгчийн тайлан, Хөдөлмөр халамж үйлчилгээний ажилтны тайланг сонсож “Бүрэн хангалттай” гэж үнэллээ.

Хуралдаанаар Улсын бүртгэлийн хэлтэс, Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Хэлтэс, Өрхийн эмнэлэг, Нийгмийн даатгалын хэлтсээс шинээр гарсан хууль, тогтоомжийн талаар мэдээлэл хийж, бэлтгэсэн гарын авлага тараан ажиллалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3331
2172 / 65%
695 / 21%
226 / 7%
238 / 7%