Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

8-Р ХОРООНЫ ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛЫН ДАРГА, ТЭРГҮҮЛЭГЧДИЙГ СОНГОЛОО

2020-01-24

Өнөөдөр 2,8-р хорооны Засаг даргын ажлын албаны 2019 оны үйл ажиллагааны тайланд үнэлэлт дүгнэлт өгөх хуралдааны дараа 8-р хорооны Иргэдийн Нийтийн Хурал боллоо.

Хуралдаанд дүүргийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Ялалт, Хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга Ж.Түмэнжаргал болон тус хорооны 150 гаруй иргэн оролцож, хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга, тэргүүлэгчдийг сонгох, чөлөөлөх, хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх тухай гэсэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 06 дугаар сарын 10-ны 25/21 дүгээр тогтоол, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн 12/06 тоот тогтоолоор 2,8-р хороог хувааж шинээр зохион байгуулсантай холбогдуулан, Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, Иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчдийг сонгох, хорооны Засаг даргыг нэр дэвшүүлэх ажлыг зохион байгууллаа.

Хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар 8-р хорооны Иргэдийн Нийтийн хурлын даргаар Жамбаагийн Түмэнжаргал, тэргүүлэгчээр Гуухааны Ичинноров, Даваадоржийн Ганбаатар, Дашзэвэгийн Наянбаяр, Олонбаярын Олзбаяр нарыг тус тус сонгосон бол хорооны Засаг даргаар Дамдинсүрэнгийн Чинбатыг нэр дэвшүүлэн, дүүргийн Засаг даргад уламжилахаар боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3328
2171 / 65%
693 / 21%
226 / 7%
238 / 7%