Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

2-р хорооны ИНХ-ын даргаар Дамдинжавын Эрдэнэцэцэгийг сонголоо

2020-01-24

2,8-р хорооны Засаг даргын ажлын албаны 2019 оны үйл ажиллагааны тайланд үнэлэлт дүгнэлт өгөх хуралдааны дараа 2,8-р хорооны Иргэдийн Нийтийн Хурал салж хуралдлаа.
Хуралдаанд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Г.Баттөмөр, Ц.Минжинхүү, Л.Ариунаа, З.Болдбаатар, дүүргийн Засаг даргын зөвлөх Б.Отгонпүрэв болон тус хорооны 150 гаруй иргэн оролцож, хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга, тэргүүлэгчдийг сонгох, чөлөөлөх, хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх тухай гэсэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 06 дугаар сарын 10-ны 25/21 дүгээр тогтоол, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн 12/06 тоот тогтоолоор 2,8-р хороог хувааж шинээр зохион байгуулсантай холбогдуулан, Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, Иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчдийг сонгох, хорооны Засаг даргыг нэр дэвшүүлэх ажлыг зохион байгууллаа.
Хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар 2-р хорооны Иргэдийн Нийтийн хурлын даргаар Дамдинжавын Эрдэнэцэцэг, Тэргүүлэгчээр Нямаагийн Насанбат, Цэрэнбалжидын Цэрэндэжид, Сүхбаатарын Баасанхүү, Даваагийн Амаржаргал нарыг сонголоо.
Тус хорооны Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Чойжилжавын Идэрбатыг хуралдаанд оролцсон иргэдийн 100 хувийн саналаар 2-р хорооны Засаг даргаар нэр дэвшүүлэн сонгож, саналыг дүүргийн Засаг даргад уламжилахаар боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%