2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр дүүргийн 7 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурал боллоо. Хуралдаанд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч бөгөөд хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга О.Энхтайван, Засаг даргын зөвлөх Б.Отгонпүрэв болон тус хорооны 100 гаруй иргэн оролцож, 7-р хорооны Засаг даргын 2019 оны үйл ажиллагааны тайлан, өрхийн эмнэлгийн тайлан, Улсын бүртгэгчийн тайлан, Хөдөлмөр халамж үйлчилгээний ажилтны тайланг сонсож “Бүрэн хангалттай” гэж үнэллээ.
Хуралдаанаар иргэд хулгайн гэмт хэргийн илрүүлэлт, хорооны хэсгийн байцаагч нарыг тогтвор суурьшилтай ажиллуулах, газар өмчлөх асуудал, шинээр гарсан хууль тогтоомжийг иргэдэд сурталчлах, хулгайн гэмт хэрэг, архидан согтуурахтай тэмцэх, цагдаагийн эргүүлийн нэмэгдүүлэх, хөнгөлөлттэй эмийн үйлчилгээний талаарх асуудлыг ярьж байсан бөгөөд иргэдээс гаргасан санал хүсэлтийг төрийн болон орон нутгийн байгууллага албан тушаалтанд хандаж санал хүсэлт гаргасныг холбогдох байгууллагад уламжилж шийдвэрлүүлэхээр тэмдэглэн авснаас гадна Улсын бүртгэлийн хэлтэс, Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Хэлтэс, Өрхийн эмнэлэг, Нийгмийн даатгалын хэлтсээс шинээр гарсан хууль, тогтоомжийн талаар мэдээлэл хийж, бэлтгэсэн гарын авлага тараан ажиллалаа.