2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 4 дүгээр хорооны Иргэдийн Нийтийн Хурал боллоо. Хуралдаанд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч С.Манатбек, М.Эгэз, дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, дүүргийн Засаг даргын Зөвлөх Б.Отгонпүрэв, ЗДТГ-ын Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга Туяабаатар, Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн дарга Т.Түвшинбаатар, хорооны ИНХ-ын дарга Р.Жанарбек болон тус хорооны 180 гаруй иргэн оролцож, 4-р хорооны Засаг даргын 2019 оны үйл ажиллагааны тайлан, өрхийн эмнэлгийн тайлан, Улсын бүртгэгчийн тайлан, Хөдөлмөр халамж үйлчилгээний ажилтны тайланг сонсож “Бүрэн хангалттай” гэж үнэллээ.
Хуралдаанаар иргэд хөдөө аж ахуйн техник парк байгуулах, газар олгох асуудал, цахилгаан хангамжийн асуудал, архидан согтуурахтай тэмцэх, хөнгөлөлттэй эм олгох зэрэг асуудлыг ярьж байсан бөгөөд иргэдээс гаргасан санал хүсэлтийг төрийн болон орон нутгийн байгууллага албан тушаалтанд хандаж санал хүсэлт гаргасныг холбогдох байгууллагад уламжилж шийдвэрлүүлэхээр тэмдэглэн авснаас гадна Улсын бүртгэлийн хэлтэс, Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Хэлтэс, Өрхийн эмнэлгээс шинээр гарсан хууль, тогтоомжийн талаар мэдээлэл хийж, бэлтгэсэн гарын авлага тараан ажиллалаа.