Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

3-Р ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА ТҮҮНИЙ АЖЛЫН АЛБАНЫ 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ҮНЭЛЭЛТ ДҮГНЭЛТ ӨГЛӨӨ

2020-01-23

2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 3 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурал боллоо. Хуралдаанд дүүргийн Засаг даргын зөвлөх Б.Отгонпүрэв, Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга Туяабаатар, ИНХ-ын дарга Б.Бэлгэдэмбэрэл болон тус хорооны 130 гаруй иргэн оролцож, 3-р хорооны Засаг даргын 2019 оны үйл ажиллагааны тайлан, өрхийн эмнэлгийн тайлан, Улсын бүртгэгчийн тайлан, Хөдөлмөр халамж үйлчилгээний ажилтны тайланг сонсож “Бүрэн хангалттай” гэж үнэллээ.

Хуралдаанаар иргэд дүүргийн утааны асуудлыг шийдэж, сайжруулсан түлш түлэх асуудал, золбин нохой устгуулах, хорооны хяналтын камерыг хэвийн ажиллагаанд оруулах зэрэг асуудлыг ярьж байсан бөгөөд иргэдээс гаргасан санал хүсэлтийг төрийн болон орон нутгийн байгууллага албан тушаалтанд хандаж санал хүсэлт гаргасныг холбогдох байгууллагад уламжилж шийдвэрлүүлэхээр тэмдэглэн авснаас гадна Улсын бүртгэлийн хэлтэс, Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Хэлтэс, Өрхийн эмнэлэг, Нийгмийн даатгалын хэлтсээс шинээр гарсан хууль, тогтоомжийн талаар мэдээлэл хийж, бэлтгэсэн гарын авлага тараан ажиллалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%