2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 5 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурал боллоо. Хуралдаанд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, 5-р хорооны Засаг дарга Д.Мөнхбаяр, дүүргийн Засаг даргын Зөвлөх Б.Отгонпүрэв, ЗДТГ-ын Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга Туяабаатар , нар болон тус хорооны 80 гаруй иргэн оролцож, 5-р хорооны Засаг даргын 2019 оны үйл ажиллагааны тайлан, Амь-Эрдэнэ 2 өрхийн эмнэлгийн тайлан, Улсын бүртгэгчийн тайлан, Хөдөлмөр халамж үйлчилгээний ажилтны тайланг сонсож “Бүрэн хангалттай” гэж үнэлээд хорооны Хэсгийн цагдаагийн 2019 оны тайланг “Хангалттай” гэж тус тус үнэллээ.
Хуралдаанаар иргэд хороонд Спорт заал барих, таксины зогсоолын асуудлыг түлхүү ярьж байсан бөгөөд иргэдээс гаргасан санал хүсэлтийг төрийн болон орон нутгийн байгууллага албан тушаалтанд хандаж санал хүсэлт гаргасныг холбогдох байгууллагад уламжилж шийдвэрлүүлэхээр тэмдэглэн авснаас гадна Улсын бүртгэлийн хэлтэс, Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Хэлтэс, Өрхийн эмнэлгээс шинээр гарсан хууль, тогтоомжийн талаар мэдээлэл хийж, бэлтгэсэн гарын авлага тараан ажиллалаа.