Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

НАЛАЙХ ДҮҮРГИЙН 6-Р ХОРООНЫ ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ БОЛЛОО

2020-01-17

 2020 оны 01 дүгээр  сарын 17-ны өдөр 6 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурал боллоо. Хуралдаанд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Э.Хорлоо, хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга Д.Лочин, ЗДТГ-ын төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга М.Баттулга нар оролцож,

-Хорооны Засаг дарга түүний ажлын албаны 2019 оны үйл ажиллагааны тайлан сонсож, үнэлэлт дүгнэлт өгөх тухай,

-Хорооны хэсгийн байцаагчийн 2019 оны үйл ажиллгааны тайлан сонсож,  үнэлэлт дүгнэлт өгөх тухай,

-Хорооны хэсгийн эмнэлгийн 2019 оны үйл ажиллагааны тайлан сонсож, үнэлэлт дүгнэлт өгөх,

-Хорооны Улсын бүртгэгчийн 2019 оны үйл ажиллагааны тайлан сонсож,  үнэлэлт дүгнэлт өгөх,

-Хорооны Халамжийн нийгмийн ажилтны 2019 оны үйл ажиллагааны тайлан сонсож, үнэлэлт дүгнэлт өгөх,

-2020 онд улс, нийслэл, дүүрэг, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлын танилцуулга хийх гэсэн асуудлыг хэлэлцээд 6-р хорооны Засаг даргын 2019 оны үйл ажиллагааны тайланг “Бүрэн хангалттай”  Хэсгийн эмнэлэг, хэсгийн цагдаа, улсын бүртгэгч, Хөдөлмөр халамж үйлчилгээний ажилтны тайланг “Хангалттай” гэж тус тус үнэллээ.

 

Хуралдаанаар иргэдээс гаргасан санал хүсэлтийг төрийн болон орон нутгийн байгууллага албан тушаалтанд хандаж санал хүсэлт гаргасныг холбогдох байгууллагад уламжилж шийдвэрлүүлэхээр тэмдэглэн авснаас гадна Улсын бүртгэлийн хэлтэс, Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Хэлтэс, Хэсгийн эмнэлгээс шинээр гарсан хууль, тогтоомжийн талаар мэдээлэл хийж, бэлтгэсэн гарын авлага тараан ажиллалаа.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%