2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгмийн бодлого, хүний эрхийн ажлын хорооны анхдугаар хуралдаан боллоо. Хуралдаанд Ажлын хорооны дарга Х.Анхбаяр, Төлөөлөгч С.Тунгалаг, Төлөөлөгч С.Манатбек, Төлөөлөгч Д.Алтандөш, Төлөөлөгч Л.Ариунаа нар оролцож, “Соёлч хот” дэд хөтөлбөрийн төсөл хэлэлцэх тухай, “Эрүүл Налайхчууд” дэд хөтөлбөрийн төсөл хэлэлцэх тухай, Ажлын хорооны 2020 оны ажлын төлөвлөгөө батлах тухай гэсэн асуудлыг хэлэлцлээ.
Ажлын хорооны гишүүдийн олонхийн саналаар “Соёлч хот” дэд хөтөлбөр болон “Эрүүл Налайхчууд” дэд хөтөлбөрийг дахин боловсруулан, сайжруулах үүрэг чиглэлийг холбогдох байгууллагын дарга, мэргэжилтэнд өгч, дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр болов.