Олон нийтийн
хяналтын зөвлөлийн гишүүдийн 2019 онд хийсэн ажлын тайлан, хөрөнгө оруулалт
бүтээн байгуулалтын ажилд хяналт хийсэн үр дүн, цаашид хийх ажлыг дүгнэх зорилгоор 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр дүүрэг
хороодын олон нийтийн хяналтын зөвлөлийн гишүүдийн нэгдсэн хуралдаан хийлээ.
Хуралдаанд дүүргийн олон нийтийн хяналтын зөвлөлийн дарга Д.Умбаруу 2019
онд улс нийслэл, дүүргийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө
оруулалтаар хэрэгжсэн төсөл арга хэмжээний дүгнэлтийг танилцуулаад цаашид анхаарах асуудлыг хөндлөө. Хурлын дараа идэвх
санаачилгатай ажилласан олон нийтийн хяналтын зөвлөлийн гишүүдийг шагнаж
урамшуулав.