Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛД ИДЭВХТЭЙ АЖИЛЛАСАН АЛБА ХААГЧДЫГ ШАГНАЖ УРАМШУУЛЛАА

2019-12-28

Дүүргийн нутаг дэвсгэрт 2019 онд 319 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 73 хэргээр буюу 18,6 хувиар буурсан үзүүлэлттэй  гарсан байна. Хуралдааны үеэр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Нэргүй 2019 онд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийг татан оролцуулж, идэвх санаачилгатай ажилласан Цагдаагийн хэлтэс, ЗДТГ, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэдэх “Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл”, Цагдаагийн хэлтсийн Цагдаагийн хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Батбилгүүн , Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч С.Мөнхбаяр, Замын цагдаагийн тасгийн алба хаагч Б.Хишигтогтох, Шүүхийн харуул цагдаа Б.Баттулга, 119 дүгээр сургуулийн багш Ё.Батболд, Эрдмийн-Оргил цогцолбор сургуулийн багш С.Одгэрэл нарыг шагнаж урамшууллаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%