Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

Налайх дүүргийн Гэмт хэргийн гаралт 18,6 хувиар буурлаа

2019-12-28

Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр боллоо. Хуралдаанд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Нэргүй, дүүргийн Засаг дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэд дарга Ч.Раднаабазар, Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн мэргэжилтэн Б.Баяндүүрэн болон гишүүн  байгууллагуудын удирдлагууд оролцлоо.

Нэг: Дүүргийн гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал

      Дүүргийн нутаг дэвсгэрт 2019 онд 319 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 73 хэргээр буюу 18,6 хувиар буурсан үзүүлэлттэй  байна. Нийслэлд 19222 хэрэг бүртгэгдсэний 319 буюу 1.6 хувь нь тус хэлтсийн хариуцсан хороодын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн. Үүнээс:

      Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 24 буюу 31,1 хувиар

      Гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг 13 нэгжээр буюу 21,3 хувиар, олон нийтийн газар үйлдэгдсэн гэмт хэрэг 41 нэгжээр буюу 25,4 хувиар

      гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн хэрэг 6 бүртгэгдэж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2 нэгжээр буюу 25,0 хувиар тус тус буурсан. 

      Хэрэг бүртгэлтийн хэрэг: 300 хэрэг бүртгэгдсэн. Үүнээс 124 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Илрээгүй хэрэг 176 байна.

      Хэргийн илрүүлэлт: Нийт хэргийн илрүүлэлт 41,3 хувьтай, 1,3 пунктээр өссөн. Хөнгөн хэргийн илрүүлэлт 42,1 хувьтай, 2,1 пунктээр буурсан. Хүнд хэргийн илрүүлэлт 27,3 хувьтай, 42,1 пунктээр өссөн байна.

Хоёр. “Гэр бүлсэг Налайх” урьдчилан сэргийлэх хөтөлбөрийн хэрэгжилт

      “Гэр бүлсэг Налайх”  хөтөлбөр нь гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг дүүргийн хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгж бүх нийтийн оролцоотойгоор хамтран гүйцэтгэх зорилгоор дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 18 дугаар тогтоолоор батлагдсан.

      2019 онд нэгдсэн 6, хэсэгчилсэн 14 арга хэмжээг мэргэжлийн байгууллагууд болох төрийн  байгууллагатай хамтран нэгдсэн хяналт шалгалтыг давхардсан тоогоор 28 удаа зохион байгуулж, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 15 төрлийн албан “Мэдэгдэл”, “Шаардлага”-ыг 202 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хүргүүлэн биелэлтийг тооцон ажилласан.

        Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 68 удаагийн сургалт, 2 удаагийн хэлэлцүүлэг, зөвлөгөөн, 5 удаагийн уралдаан тэмцээн, 8 удаагийн өдөрлөгийг зохион байгуулан 7579 иргэнийг хамруулан ажилласан.

      2019 онд 41 иргэнийг гэр бүл хүчирхийлэгчийн бүртгэл судалгаанд шинээр авч, 29 иргэнийг Налайх дүүргийн эрүүгийн хэргийн шүүхээр 7-30 хоногоор баривчлуулсанаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн хэрэг 6 бүртгэгдэж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2 нэгжээр буюу 25,0 хувиар буурсан. 

      Архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр 2019 онд нэгдсэн 7, хэсэгчилсэн 21 арга хэмжээ зохион байгуулж ажилласан.

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%