Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, “Бүх нийт боловсролын төлөө” иргэний нийгмийн үндэсний эвсэлтэй хамтран дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг хангах хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгуууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх зорилгоор 2019 оны12 дугаар сарын 24-ний өдөр Нийтийн сонсгол хийлээ. Нийтийн сонсгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, ИТХ-ын Ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Ганцэцэг, Бүх нийт боловсролын төлөө иргэний нийгмийн үндэсний эвслийн ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг , Бүх нийт боловсролын төлөө иргэний нийгмийн үндэсний эвслийн Налайх салбарын зохицуулагч Б.Ардак болон 8 хорооны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн төлөөллөс 35 хүн оролцлоо.
Энэ үеэр ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Ялалт “Дүүргийн
Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн суралцах, нийгэм сэтгэлзүй, эрүүл
мэнд, дэд бүтцийн таатай орчинг бүрдүүлэх, Боловсролын хэлтсийн ахлах
мэргэжилтэн “Хөгжлийн бэрхшээлтэй
хүүхдүүдийн судалгаа, ЕБС, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хамрагдалтын талаар”
, ” Насан туршийн боловсролын төвийн дарга Б.Жавзандулам “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сурахад тулгардаг хүндрэлтэй асуудлууд, давуу болон
сул тал, боломж нөхцөлийн талаар, ЭМТ-ийн
дарга Л.Байгал “Хөгжлийн
бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, түүний чанар хүртээмжийн
талаар тус тус илтгэл тавьж, тулгамдаж буй асуудлыг хөндөн ярилаа.
Цаашид Нийтийн сонсголоос
гарсан санал зөвлөмжийг холбогдох байгууллага, иргэдэд хүргэж ажиллана.