Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хишиг өдөр” арга хэмжээг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгууллаа. Хорооны Засаг дарга түүний ажлын албаны үйл ажиллагаатай танилцах, иргэдийн санал хүсэлтийг сонсох, тэдэнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид “Хишиг өдөр” буюу “Төлөөлөгчид хороонд нэг өдөр” арга хэмжээг 2019 оны 11-р сарын 22-ны өдөр зохион байгуулж, төлөөлөгчид 8 хороонд хуваарилагдан хорооны Засаг дарга, зохион байгуулагч, нийгмийн ажилтан, хорооны хэсгийн байцаагч, хэсгийн ахлагчаар ажиллав.
Хишиг өдөр арга хэмжээний үеэр 1-р хороонд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нэргүй, төлөөлөгч Г.Баярсүрэн, 2-р хороонд төлөөлөгч З.Болдбаатар, 3-р хороонд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дарга А.Ганцэцэг, 4-р хороонд төлөөлөгч К.Сейтхан, Ц.Эрбол, С.Манатбек, 5-р хороонд төлөөлөгч Д.Мөнхбаяр, Д.Алтандөш, 6-р хороонд Э.Хорлоо, 7-р хороонд С.Тунгалаг, Н.Батболд, О.Энхтайван, 8-р хороонд Г.Баттөмөр, Д.Бэгзцэрэн нар ажиллаж дараах асуудлыг газар дээр шийдвэрлэж, иргэдээс ирүүлсэн өргөдөл, санал гомдлыг холбогдох байгууллагуудтай хамтран шийдвэрлэлтийг эргэн танилцуулахаар боллоо.
1-р хороо: Хорооны “Нарны эрч” өрхийн эмнэлэгт автомашин шийдвэрлэхээр болов.
2,8-р хороо: 140 дүгээр цэцэрлэгийн гэр цэцэрлэгт тулгамдаж буй асуудлыг судлан, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэгдсэн хуралдаанаар танилцуулж, дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөр шийдвэрлэхээр болов.
3-р хороо: Хорооны Иргэдийн нийтийн хуралд шаардлагатай өнгөт принтерийг шийдвэрлэв.
4-р хороо: Хорооны ажлын албаны хэсгийн ахлагч нарын ажлын хувцсыг шийдэв.
5-р хороо: Сургуулийн автобусын засвар үйлчилгээг хийж, хэвийн үйл ажиллагааг нь хангасан. Мөн цус харвасны улмаас биеийн байдал муу байгаа 23 настай охинд эмчилгээний аппарат авах асуудалд туслахаар болов.
6-р хороо: Тэрэлжийн Өгөөмөр хэсгийн уулзварт шаардлагатай байгаа автобусны буудлыг шинээр бий болгохоор болов. Нийтийн тээврийн цагийн хуваарийг иргэдийн санал хүсэлтийн дагуу өглөө 08:00 цагаас явдаг болголоо.
7-р хороо: Очир худалдааны төвийн урд зам дагуу явган хүний гарцын тэмдэглэгээ хийх, Сүлд худалдааны төвийн урд автобусны буудал барихаас гадна Өвөршанд хэсгээр хүүхдийн автобус явуулах асуудлыг тус тус шийдвэрлэлээ.