Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

ДҮҮРГИЙН ЭДИЙН ЗАСАГ НИЙГМИЙГ 2020 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ баталлаа

2019-12-01

үүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын арван дөрөвдүгээр хуралдаан 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 90,4 хувийн ирцтэйгээр хуралдаж, дүүргийн Эдийн засаг нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталлаа. Дүүргийн Эдийн засаг нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Нийслэлийн Налайх дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгасан зорилт, арга хэмжээ болон салбарын хөгжлийн бодлогын баримт бичиг, нийслэлийн хэрэгжүүлэгч агентлагаас ирүүлсэн саналд үндэслэн, улсын төсвийн хөрөнгө оруулалт болон бусад хөрөнгийн эх үүсвэртэй уялдуулан боловсруулсан байна.

“Нийслэлийн Налайх дүүргийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төсөлд:

-Эдийн засгийн хөгжлөөр тэргүүлэгч Налайх;

-Ирээдүйн жишиг хот Налайх;

-Эрүүл орчинтой Налайх;

-Нийгмийн хөгжлөөр тэргүүлэгч Налайх;

-Төрийн үйлчилгээгээр тэргүүлэгч, иргэддээ ээлтэй Налайх гэсэн нийт 5 бүлэг, 150 арга хэмжээг тусгажээ. Түүнчлэн хэрэгжүүлэх арга хэмжээ бүрийн шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, шаардагдах санхүүжилт, хөрөнгийн эх үүсвэр, урт болон дунд хугацааны хөтөлбөр, бодлогын баримт бичигтэй уялдсан байдал, хариуцан, хэрэгжүүлэх байгууллагыг тус тус зааж өгсөн байна.

Төслийн үндсэн чиглэлд 109 дүгээр бага сургуулийн 320 хүүхдийн суудалтай өргөтгөлийг ашиглалтанд оруулах, Эрдмийн-Оргил цогцолбор сургуулийн 320 хүүхдийн суудалтай барилгын ажлыг эхлүүлэх, 3-р хорооны 100 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлыг дуусгах, 123-р цэцэрлэгийн барилгын өргөтгөлийн ажлыг эхлүүлэх, гэрэлтүүлгийг нэмэгдүүлнэ, Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэнд 1000 авто машины зогсоол байгуулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, 700 хүний суудалтай спорт цогцолборыг ашиглалтанд оруулах, Хороодын хөгжлийн зөвлөл, олон нийтийн хяналтын зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлж, шийдвэр гаргах түвшинд иргэдийн дуу хоолойг хүргэх, дүүргийн Засаг даргын явуулын өрөөг улирал бүр ажиллуулах ажилд түлхүү анхаарчээ.

Мөн “Налайхад үйлдвэрлэв, хамтдаа хөгжинө” дэд хөтөлбөр, “Эко Налайх” хөтөлбөр, “Налайхын боловсрол 2020” хөтөлбөрийг үргэлжлүүлэн, “Боловсрол 2024” хөтөлбөр батлуулах, “Эрүүл Налайхчууд” дэд хөтөлбөр, “Залуучуудын хөгжил” хөтөлбөр, “Гэртээ харих зам” хөтөлбөр, “Гэр бүлсэг Налайх” хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%