2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын арван дөрөвдүгээр хуралдаанаар дүүргийн эдийн Засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг биелэлтийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид “Бүрэн хангалттай” гэж үнэлэв.
Хуралдаанаар дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар 2019 онд хийж гүйцэтгэсэн томоохон ажлуудаа танилцуулахдаа “Иргэдийн оролцоотой хөгжлийн төлөө уриан дэвшүүлэн Эдийн засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсжэн чиглэлийг 5 бүлэг 171 төсөл арга хэмжээг амжилттай хэрэгжүүллээ. 2019 онд Улсын төсвийн 5,445.7 сая төгрөгөөр 4 төсөл арга хэмжээ:
7 дугаар хороонд 700 хүний суудалтай спорт цогцолборын барилга барих 2,945.7 сая төгрөгөөр,
1 дүгээр хороонд 150 ортой цэцэрлэгийн барилга барих 550.0 сая төгрөгөөр,
3 дугаар хороонд 100 ортой цэцэрлэгийн барилга барих 450.0 сая төгрөгөөр,
1 дүгээр хороонд 120 ортой цэцэрлэгийн барилга барих шууд худалдан авах нөхцөлтэй хэрэгжүүлсэн бол Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 9 тэр бум төгрөгөөр 25 төсөл, Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 2 төсөл арга хэмжээ 400 сая төгрөгөөр хэрэгжүүлсэн байна. Тэгвэл дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 6 төсөл арга хэмжээг 609,6 сая төгрөгөөр хэрэгжүүлсэн байна. Татварын ногдол өмнөх оноос өсч орон нутгийн татварын төлөвлөгөө 470 сая төгрөгөөр давж биеллээ. Иргэдийнхээ санал хүсэлтийг тогтмол сонсох зорилгоор Засаг даргын явуулын өрөөг улирал бүр ажиллууллаа. 2019 онд Налайхчууд бидний хувьд нийслэл болон салбар бүрдээ амжилт дагуулсан жил болж өнгөрлөө. Тухайлбал, 4 жилд 1 удаа зохион байгуулагддаг архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгээр Налайх дүүрэг 95 хувиар дүгнэгдлээ. Мөн Манай хороо миний гудамж аянд Налайхчууд бид нийслэлийн 9 дүүргээс 3-р байранд шалгарсан. Нийслэлийн хэмжээнд “Шилдэг хороо, шилдэг хэсгийн ахлагч” шалгаруулах болзолт уралдаанд 3,7-р хороо тусгай байр, 2-р хороо хошоо дэд байранд шалгарсан амжилт үзүүллээ. Нийслэлийн Эрүүл мэндийн салбарт Налайх дүүргийн Гэрт хүрэх үйлчилгээ шилдэг сайн туршлагаар шалгарсан. Боловсролын салбар маань мөн боловсролын чанарыг сайжруулж чадсан бол иргэдийн спортын их наадамд Налайхчууд 2-р байранд шалгарсан амжилт гаргалаа. Налайх дүүргийн иргэд нэгдэн, хамтын хүчээр ажиллаж чалдна гэдгээ Цэнгэлдэх хүрээлэнгийн бүтээн байгуулалтаар харуулж чадлаа. Мөн Улаанбатаар Налайх чиглэлийн 20,9 км авто зам ашиглалтанд орлоо. Төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилгоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор 2 дугаар хороог хувааж, 2,8-р хороо болгон зохион байгууллаа. Гэр хорооллын гудамжны авто замыг засаж сайжруулах, нийтийн эзэмшлийн зам талбайн ногоон байгууламж, гэрэлтүүлэг, камержуулалтыг нэмэгдүүлэх зэргээр иргэдийн эрүүл аюулгүй, тав тухтай орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн төлөө хамтдаа зүтгэцгээе” гэж хэлсэн юм.
Хуралдаанаар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид дүүргийн Эдийн Засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх чиглэлийн биелэлтийг хэлэлцээд 92.4 хувь буюу "Бүрэн хангалттай” гэж дүгнэлээ.