Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бүх нийтийн мод тарих өлдөр өнөөдөр Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэнд боллоо. Мод тарих өдрийн арга хэмжээнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагын ажилтан, албан хаагчид идэвхтэй оролцож, төлөөлөгчид болон хурлын ажлын албаны албан хаагчид нийт 100 гаруй мод тарилаа. Өнөөдөр тарьсан модны арчилгаа, усалгааг цаашид дүүргийн Цэцэрлэгжүүлэлтийн алба хариуцан ажиллана.
2016 онд дүүргийн ногоон байгууламжийн хэмжээ 5.1 га байсан бол өнөөдөр 12.8 га болж өссөн байна.