Эдийн засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн “Эдийн засгийн хөгжлөөр тэргүүлэгч Налайх” зорилтын хүрээнд хэрэгжүүлсэн ажлын хагас жилийн биелэлтийг Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир танилцууллаа.
-Улсын төсвийн 1,500.0 сая төгрөгийн хөрөнгөөр 1 дүгээр хороонд 120 ортой хүүхдийн цэцэрлэг барих ажлыг “Налайх Од”ХХК хэрэгжүүлж байна. 2019 оны 8 дугаар сарын 14-ны өдөр улсын комисс ажилласан. Гадна талбайн хүүхдийн тоглоом болон гал тогооны тавилга угсрах ажлын бэлтгэл хийгдэж байна.
-Улсын төсвийн 9,537.0 сая төгрөгийн хөрөнгөөр “Бүрд”ХХК хэрэгжүүлж байна. Ажлын гүйцэтгэл 70%, гадна дулаан , цэвэр, бохир усны шугамын ажил хийгдэж байна.
-Улсын төсвийн 1,099,4 сая төгрөгийн гэрээний дүнтэйгээр “Оточ ноёдууд” хэрэгжүүлж байна. Ажлын гүйцэтгэл 50%.
Гадна дулаан, цэвэр усны шугамын дулаалгын ажил, цахилгаан монтажны ажил хийгдэж байна. 2 давхрын дотор шаврын ажил хийгдэж байна.
-Улсын төсвийн 844,6 сая төгрөгийн гэрээний дүнтэйгээр “Долт интернэйшнл” ХХК хэрэгжүүлж байна. 1 дүгээр давхрын шалны цутгалтын ажил хийгдэж дууссан. Ажлын гүйцэтгэл 20%. Ажил удаашралтай 90 гаруй хоногийн хугацааны алдагдалтай байна.