Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

Налайх дүүргийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг хэлэлцүүлэхээр өргөн барилаа

2018-10-08

Дүүргийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаар хэлэлцүүлэхээр өргөн барилаа. Дүүргийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд таван бүлэг, 147 арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгасан. Тодруулбал,

Эдийн засгийн хөгжлөөр тэргүүлэгч Налайх,

Ирээдүйн жишиг хот Налайх,

Эрүүл орчинтой Налайх,

Нийгмийн хөгжлөөр тэргүүлэгч Налайх,

Төрийн үйлчилгээг тэргүүлэгч, Иргэддээ ээлтэй Налайх бүлгийн хүрээнд төлөвлөжээ.

Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар үндсэн төслийг өргөн барихдаа “109 дүгээр сургуулийн өргөтгөлийг ашиглалтанд авах, Эрдмийн-Оргил сургуулийн барилгын ажлыг эхлүүлэх, 3 дугаар хорооны цэцэрлэгийн ажлыг дуусгах, 123 дугаар цэцэрлэгийн барилгын өргөтгөлийг эхлүүлэх, дүүргийн 2030 оны төлөвлөлтийн чиглэлээр видео танилцуулга хийх, ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх, Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэнд 1000 автомашины зогсоол байгуулах, Жишиг сургууль цэцэрлэг байгуулна, 700 хүний суудал бүхий спорт цогцолборын барилгыг ашиглалтанд оруулах” зэрэг ажлыг онцоллоо.

Энэ үеэр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Б.Нэргүй үлдсэн хугацаанд дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ажлын хэрэгжилтийг хангаж ажиллахыг дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазарт үүрэг болгосон юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%