Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 13-р хуралдаан 2019 оны 10-р сарын 04-ний өдрийн 09 цаг 00 минутад 90.4 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар Налайх дүүргийн Эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хагас жилийн биелэлт, Тэмдэгтийн хураамжийн орлого төвлөрүүлэх, Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаас баталсан дэд хөтөлбөрүүдийн эхний хагас жилийн биелэлт хэлэлцэх гэсэн асуудлыг хэлэлцэж байна.
“Нийслэлийн Налайх дүүргийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төсөлд:
-Эдийн засгийн хөгжлөөр тэргүүлэгч Налайх;
-Ирээдүйн жишиг хот Налайх;
-Эрүүл орчинтой Налайх;
-Нийгмийн хөгжлөөр тэргүүлэгч Налайх;
-Төрийн үйлчилгээгээр тэргүүлэгч, иргэддээ ээлтэй Налайх гэсэн нийт 5 бүлэг арга хэмжээний хүрээнд хэрэгжилтээ тайлагнаж байна.