Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

4 дүгээр хороонд хийгдэж буй ажилд олон нийтийн хяналт хийлээ

2019-09-16

Налайх дүүрэгт улс, нийслэл, дүүргийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж буй ажлын чанар, гүйцэтгэлд хяналт тавих, үнэлгээ өгөх, цаашид анхаарах санал зөвлөмжийг боловсруулан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд тайлагнах, төр иргэний хамтын ажиллагааг бэхжүүлэх, иргэдийн оролцоотойгоор хариуцлагатай, хяналттай төсвийн орчин бий болгох зорилгоор дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 04 дүгээр сарын 29-ний 12/04 тоот тогтоолоор “Олон нийтийн хяналтын зөвлөлийн ажиллах журам” батлагдаж, хороо бүрт 5 хүний бүрэлдэхүүнтэй дэд зөвлөлүүдийг байгуулсан.

2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 4 дүгээр хороонд улс нийслэл, орон нутгийн төсвөөр 2019 онд хийгдэж буй ажилд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Олон нийтийн хяналтын зөвлөлийн гишүүдтэй хамтарсан хөндлөнгийн хяналт шалгалтын ажлыг хийлээ.

1.Нийслэлийн төсвийн хөрөнгөөр:

-Бүс нуур 1-8 дугаар гудамжны гэрэлтүүлэг-65 ширхэг

-Өлгийн 1-9 дүгээр гудамжны гэрэлтүүлэг-125 ширхэг

-Алтайн хэсэг Шинэ тосгон гүүрнээс хорооны нэг цэгийн үйлчилгээний барилга хүртэл явган хүний зам

2.Нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар:

-Туулын 5-14 дүгээр гудамжны гэрэлтүүлэг-100 ширхэг

3.Дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар:

-Туулын 2-4 дүгээр гудамжны гэрэлтүүлэг-27 ширхэг

-Алтайн хэсэг Шинэ тосгон гүүрнээс хорооны нэг цэгийн үйлчилгээний барилга хүртэл гэрэлтүүлэг-17 ширхэг

1.Тус хорооны Алтайн хэсэг Шинэ тосгон гүүрнээс хорооны нэг цэгийн үйлчилгээний барилга хүртэл хийгдэж буй явган хүний замыг “Си Би Эм” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд 2019 оны 9 дүгээр сарын сүүлээр хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна. Ажлын гүйцэтгэлтэй олон нийтийн хяналтын зөвлөлийн гишүүд танилцахад дараах дутагдал илэрсэн болно.

-Явган хүний замын хоёр талыг шороогоор манасан, айл өрх талын хэсгийг дутуу цементэлсэн, зарим хэсэг нь чигжээсгүй, явган хүний зам далий мурий, айл өрхийн хашааны үүд, зам дагуу овоолсон шороо асгасан зэрэг дутагдал илэрч, “Си Би Эм” ХХК-ийн ажлын хэсгийн ахлагчид хяналт шалгалтын үр дүнг танилцуулж, зөрчлийг арилгах талаар заавар өгөхөд ажлын хэсэг гүйцэтгэл 100% болоход ажлын цэвэрлэгээг бүрэн хийж, зөвлөмжийн дагуу хүлээлгэн өгнө гэлээ.

2.Гэрэлтүүлгийн ажлын хүрээнд Бүс нуурын 1-8 дугаар гудамжны гэрэлтүүлэг бүрэн хийгдсэн, гэрэлтүүлгийн шон цацруулагчгүй, оройны 21 цагт асдаг цагийг наашлуулан 18:00-19:00 цагаас эхлэн асдаг болгох тохиргоо хийлгэх шаардлагатай. Өлгийн 1-9 дүгээр гудамжны гэрэлтүүлэг бүрэн хийгдсэн.

Харин Туулын 2-4, 5-14 дүгээр гудамжны гэрэлтүүлгийн ажил 50 хувьтай явагдаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%