НҮБ-ын Ерөнхий ассамблей жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг Олон Улсын Ахмадын баяр болгон тэмдэглэхийг дэлхий даяар албан ёсоор тунхагласан байдаг. Монгол Улс 1992 оноос хойш өдгөө Ахмадын баярын өдрийг 27 дахь жилдээ тэмдэглэж байна.
Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын тамгын газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Эрүүл мэндийн төв, Ахмадын хороотой хамтран 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Олон улсын ахмадын баярын өдрийг угтан улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө залуу уйгагүй хөдөлмөрлөж ирсэн буянт буурлууд, дүүргийнхээ алдар цолтон, хүндэт донор зэрэг 450 гаруй ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Уг арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар болон дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, албан байгууллагын дарга нараас гадна 450 гаруй ахмад настан оролцлоо. Тус арга хэмжээний үеэр 7 хорооны ахмадуудын олон үндэстэн ястны цайны өв соёлыг залуу хойч үедээ түгээн дэлгэрүүлэх зорилгоор "Цай чанах" тэмцээнийг зохион байгууллаа.
Энэ үеэр улс орныхоо бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад буурлуудаа шагнаж урамшууллаа.