Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

Налайхын Боловсрол 2020” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

2019-09-27

Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын хороодын нэгдсэн хуралдаан 2019 оны 09 дүгээр сарыг 27-ны өдөр Засаг даргын тамгын газрын хурлын зааланд боллоо.

Хуралдаанаар дүүрэгт хэрэгжиж буй дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилт, эдийн засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хагас жилийн биелэлтийг хэлэлцэн үнэлэлт дүгнэлт өгсөн юм.

Энэ үеэр Боловсролын хэлтсийн дарга Д.Отгонжаргал “Налайхын боловсрол-2020” хөтөлбөрийн хэрэгжилтийг танилцууллаа. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 03 дугаар тогтоолоор батлагдсан уг хөтөлбөр үр дүнгээ өгч эхэллээ.
1. Сургалтын таатай орчин бүрдүүлэх ажлын хүрээнд Япон улсын хөрөнгө оруулалтаар 109 дүгээр сургуулийн өргөтгөл, Эрдмийн-Оргил цогцолбор сургуулийн өргөтгөл хийх ажил үргэлжилж байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1-р хороонд 150 ортой хүүхдийн цэцэрлэг, 120 ортой Налайх Од цэцэрлэг, 3-р хороонд 100 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил хийгдэж байна.
2. Чадварлаг багш чанартай боловсрол төсөл хэрэгжүүлж, улс нийслэлийн олимпиадад 7 багш, 13 сурагч амжилт үзүүлжээ.
3. Боловсролын хөгжилд бүх нийтийн оролцоо чиглэлээр 103 дугаар сургуульд хүүхийн автобус, төрийн өмчийн 5 сургууль, 8 цэцэрлэгийн орчин хяналтын камер, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тэмдэг тэмдэглэгээг хийсэн.

2019 оны хичээлийн жилд Налайх дүүрэг элсэлтийн ерөнхий шалгалтын дүн улсын хэмжээнд 11-рт, нийслэлд 5-р байр эзэлсэн бөгөөд 2018 оны хэмжээст оноотой харьцуулахад өсөлтөөрөө +25,3 буюу улсад 1-р байранд бичигдсэн амжилт гаргалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%