Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

Нэгдүгээр ангид элсэн суралцаж буй сурагчдад хичээлийн хэрэгсэл гардууллаа

2019-09-26

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын явуулын ажлын байранд холбогдох албан тушаалтнуудын хамт Налайх дүүрэгт ажиллалаа. Энэ үеэр тус дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын нэгдүгээр ангид элсэн суралцсан сурагчдад хичээлийн хэрэгсэл дүүрэн цүнх бэлэглэлээ.

Тус бэлгийг БНХАУ-ын Ядуурлыг бууруулах сангаас хэрэгжүүлсэн “Хайрын илгээмж” төслийн хүрээнд олгож байгаа аж. Налайх дүүргийн “Эрдмийн оргил” цогцолбор сургууль, “Голомт” цогцолбор сургууль, 119-р сургууль, 109-р сургууль, 103-р сургуулиудын нэгдүгээр ангид элсэн суралцаж байгаа 968 хүүхдэд хичээлийн хэрэгсэл бүхий Панда цүнхийг гардууллаа. Энэхүү үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, БНХАУ-ын Ядуурлыг бууруулах сангийн Дэд ерөнхийлөгч Лю Вэн Күй, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар болон тус сургуулиудын захирал, багш, сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүдийн төлөөлөл, нэгдүгээр ангид элсэн суралцаж байгаа бяцхан сурагчид оролцов.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Энэ жил Налайх дүүрэгт нэгдүгээр ангид 980 хүүхэд элсэн суралцаж байна. Улс орны ирээдүйн хөгжлийн түлхүүр болсон хүүхэд, багачуудынхаа сурч боловсрох их үйлсийн төлөө бид сэтгэл зүтгэл гарган хамтран ажиллаж ёстой. Энэ жил Налайх дүүрэгт олон сургууль, цэцэрлэгийн өргөтгөл шинэчлэлийн ажил хийгдэж байна. Ингээд бяцхан сурагчиддаа аав, ээжийнхээ ачийг хариулсан, улс эх орондоо ихийг хийж бүтээсэн, эрдэм мэдлэгтэй зөв хүн болж төлөвшихийг хүсэн ерөөе” хэмээлээ.

БНХАУ-ын Ядуурлыг бууруулах сангийн Дэд ерөнхийлөгч Лю Вэн Күй “Монгол, Хятад хоёр улс эртний уламжлалт найрамдалт харилцаатай билээ. Энэхүү “Хайрын илгээмж” төсөл нь хоёр улсыг холбосон дахин нэг нөхөрлөлийн гүүр болно гэдэгт итгэж байна. Энэ төсөл Монгол улсад албан ёсоор эхэлж байгаатай холбогдуулан Налайх дүүрэгт нэгдүгээр ангид элсан орсон бүх сурагчдад цүнх бэлэглэж байна” гэв.
Панда цүнхэнд үндсэн хичээлийн хэрэгсэл болон дүрслэх урлагийн хэрэгсэл, жуоньсон тоглоом, өдөр тутмын хэрэгцээт зүйлс гэсэн үндсэн таван төрлийн хичээлийн хэрэгсэл багтсан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3825
2640 / 69%
708 / 19%
235 / 6%
242 / 6%