Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Иргэний танхимд боллоо. Хуралдаанаар иргэдийн Төлөөлөгчдийн арван гуравдугаар хуралдааны тов тогтоох тухай, шинээр байгуулагдсан 8 дугаар хорооны гудамжны нэр, хаягийн дугаар олгох тухай, дүүргийн “Хүндэт иргэн”-ээр шагнуулахаар тодорхойлох тухай, Төрийн дээд, одон медалиар шагнуулахаар тодорхойлох тухай, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах дүүргийн салбар комисст 2019 оны 01, 02 дугаар улирлын мөнгөн урамшуулал олгох тухай, Шашны байгууллагын хүсэлт хэлэлцэх тухай , Чандмань-Налайх ОНӨААТҮГ-аас ирүүлсэн усны үнийн талаарх судалгаа, “Тэрэлж туул” төрийн бус байгууллагын хүсэлтийг хэлэлцэх тухай, Сэргээгдэх эрчим хүчний сургалт, үйлдвэрийн төвийн ирүүлсэн хүсэлтийг хэлэлцэх тухай, Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-ын хүсэлт хэлэлцэх тухай, дүүргийн 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийн талаарх танилцуулга зэрэг асуудлыг хэлэлцэн холбогдох шийдвэрийг гаргалаа.