Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

АРХИВ АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН УЛСЫН ҮЗЛЭГТ ХАМРАГДЛАА

2019-09-20

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Төрийн байгууллагын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийг 4 жилд нэг удаа зохион байгуулдаг. Өнөөдөр буюу есдүгээр сарын 20-ны өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболдоор ахлуулсан ажлын хэсэг Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын архив, албан хэрэг хөтлөлт, Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, мэдээлэл технологи нэвтрүүлсэн чиглэлээр үзлэг хийж, холбогдох заавар зөвлөмжийг өглөө.

Улсын үзлэгийн хүрээнд Архив бичиг хэргийн ажилтнуудыг мэргэжлийн сургалтад хамруулж, архив, албан хэрэг хөтлөлтийн талаар ажилтнуудад сургалт мэдээлэл өгөх, гарын авлагаар хангах, 1992-2018 он хүртэлх байгууллагын түүхчилсэн лавлагаа, байгууллагын архивын өрөөг стандартын шаардлагад нийцүүлж, засвар хийж тохижуулах, шаардлагатай тоног төхөөрөмж, тавилгыг худалдан авч байршуулах зэрэг ажлуудыг зохион байгуулж, шалгалтын нийт дүнгээр 85,7 хувиар хангалттай дүгнүүллээ.


 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3825
2640 / 69%
708 / 19%
235 / 6%
242 / 6%