Налайх дүүргийн 7 хорооны Иргэдийн Нийтийн хурлын хуралдааныг 2019 оны 05 дугаар сарын 16,17-ны өдрүүдэд зохион байгууллаа. Хуралдаанаар 2018 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажил, 2019 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийх ажлын танилцуулгыг хийж, 2020 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийх ажлын жагсаалтыг иргэдээр нээлттэй хэлэлцүүлж, эрэмбэллээ.
1-р хорооны Иргэдийн нийтийн хуралд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нэргүй, төлөөлөгч Г.Баярсүрэн болон тус хорооны 100 гаруй иргэн оролцож, 2020 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийх ажлыг хэлэлцэн,1. Гэрэлтүүлэг, 2. Ус түгээх байр, 3.Камержуулалт, 4.Гэр хорооллын дахин төлөвлөлт хийлгэхээр эрэмбэлсэн байна.
2-р хорооны Иргэдийн нийтийн хуралд дүүргийн Иргэдийн Нийтийн Хурлын дарга Ж.Түмэнжаргал болон тус хорооны 90 гаруй иргэн оролцож, 2020 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийх ажлыг хэлэлцэн,1. Цагаан байрны дахин төлөвлөлт, 2. Гэрэлтүүлэг, 3. Хүүхдийн тоглоомын талбай хийлгэхээр эрэмбэлсэн байна.
3-р хорооны Иргэдийн нийтийн хуралд дүүргийн Иргэдийн Нийтийн Хурлын дарга Б.Бэлгэдэмбэрэл болон тус хорооны 98 иргэн оролцож, 2020 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийх ажлыг хэлэлцэн,1.Халуун ус, 2. Смарт худаг, 3. Камержуулалт хийлгэхээр эрэмбэлсэн байна.
4-р хорооны Иргэдийн нийтийн хуралд дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч К.Сейтхан, М.Эгэз, С.Манатбек болон тус хорооны 103 иргэн оролцож, 2020 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийх ажлыг хэлэлцэн,1.Гэрэлтүүлэг, 2. Камержуулалт, 3. Ус түгээр байр хийлгэхээр эрэмбэлсэн байна.
5-р хорооны Иргэдийн нийтийн хуралд дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Д.Мөнхбаяр, Д.Алтандөш болон тус хорооны 53 иргэн оролцож, 2020 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийх ажлыг хэлэлцэн,1.Цахилгаан шугамны өргөтгөл, 2. Үерийн далан шуудуу, 3. Спорт заал, 4. Камержуулалт хийлгэхээр эрэмбэлсэн байна.
6-р хорооны Иргэдийн нийтийн хуралд дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Э.Хорлоо болон тус хорооны 91 иргэн оролцож, 2020 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийх ажлыг хэлэлцэн,1.Камержуулат, 2. Ахуйн үйлчилгээний төв байгуулах, 3. Хүүхдийн тоглоомын талбай, 4. Биеийн тамир, чийрэгжүүлэлтийн талбай, 4. Гэрэлтүүлэг хийлгэхээр эрэмбэлсэн байна.
7-р хорооны Иргэдийн нийтийн хуралд дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч О.Энхтайван болон тус хорооны 76 иргэн оролцож, 2020 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийх ажлыг хэлэлцэн,1.Гэрэлтүүлэг, 2.Өвөршандын 18-20-р гудамжинд худаг барих, 3. Шар усны үерийн хамгаалалтын далан барих, 4. Ногоон байгууламж хийлгэхээр эрэмбэлсэн байна.