Нийслэлийн 380 жилийн ой, Налайх дүүргийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, “Хоггүй Налайх” аяны хүрээнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны албан хаагчид 2019 оны 05-р сарын 18-ны өдөр бүх нийтийн их цэвэрлэгээг хийлээ. Албан хаагчид “Наран төв”-өөс Бадралын 17-р гудамж хүртэлх өөрийн хариуцсан нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, явган хүний зам, гуу жалгын хог хаягдлыг цэвэрлэлээ.