Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

“ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛЫН ДАРГА, ТЭРГҮҮЛЭГЧДИЙН МАНЛАЙЛАЛ, ОЛОН НИЙТТЭЙ АЖИЛЛАХ УР ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ” СУРГАЛТ БОЛЛОО

2019-08-29

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Ажлын албаны албан хаагчид, Иргэдийн Нийтийн Хурлын дарга, тэргүүлэгчид болон Хорооны иргэний танхим, хөгжлийн зөвлөл хариуцсан ажилтнууд нийт 50 ажилтан, албан хаагчдыг чадавхжуулах, нутгийн өөрөө удирдах байгууллагын үндсэн чиг үүрэг болох иргэдийн оролцоог нэмэгдүүлж, иргэдийг оновчтой зохион байгуулах арга барилд суралцуулах зорилгоор Монголын Нутгийн Удирдлагын Нийгэмлэгийн “Иргэдийн Нийтийн Хурлын дарга, тэргүүлэгчдийн манлайлал, олон нийттэй ажиллах ур чадварыг хөгжүүлэх нь” сургалтад 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хамрууллаа. Сургалт Налайх дүүргийн Монгол Германы ашигт малтмал, технологийн Их сургуулийн 102 тоотод зохион байгуулагдаж, Монголын нутгийн удирдлагын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Ц.Батгэрэл, Монголын нутгийн удирдлагын нийгэмлэгийн Сургалт, хөтөлбөр, гадаад харилцаа хариуцсан ажилтан М.Туяа нар онол, практик кейс хослуулан сургалтыг амжилттай явуулсан. Дүүргийн 7 хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга, тэргүүлэгчид, дүүрэгт шинээр байгуулагдаж буй Олон нийтийн хяналтын зөвлөлийн дарга, гишүүд болон Ажлын албаны албан хаагчид нэг өдрийг мэдлэг ур чадвараа хөгжүүлж, практик дасгал хийж, эерэг уур амьсгал бүрдүүлэн үр дүнтэй өнгөрүүллээ. Сургалтаар 
1. Хувийн манлайлал
2. Шийдвэр гаргах түвшиний манлайлал 
3. Стратегийн манлайлал 
4. Иргэдийг манлайлах, сайн туршлагууд 
5. Хороодын иргэдийн оролцоо, эрх зүйн боловсрол олгох, өдөрлөг, уулзалтын хэлэлцүүлэг, хамтарсан шийдвэр гэх мэт сэдэв бүхий 9 академик цагийн сургалт орсон юм. 
Сургалтад хамруулах 50 ажилтан, албан хаагч, иргэдээс 44 хүн хамрагдаж, сертификадаа гардаж авсан юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3825
2640 / 69%
708 / 19%
235 / 6%
242 / 6%