Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

ЭРХ ЗҮЙ, ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ХОРООНЫ 2019 ОНЫ ГУРАВДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2019-08-29

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Эрх зүй төрийн байгуулалтын ажлын хорооны гуравдугаар хуралдаан 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 71,4%-ийн ирцтэйгээр хуралдлаа. Хуралдааныг төлөөлөгч Г.Баттөмөр даргалж, Хурлын дарга Б.Нэргүй, тэргүүлэгч З.Болдбаатар, төлөөлөгч Б.Сампилноров, төлөөлөгч М.Эгэз нар оролцож, дүүргийн 6 дугаар хороог Улаанбаатар хотын Тэрэлж тосгон болгох тухай, Налайх дүүргийн 2,4 дүгээр хороог өөрчилж, 8,9 дүгээр хороо байгуулах тухай асуудлуудыг хэлэлцээд хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.

Хуралдааны үеэр:

Нэг. Дүүргийн 6 дугаар хороог Улаанбаатар хотын 
Тэрэлж тосгон болгох тухай

Төлөөлөгч Б.Сампилноров: 
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай харилцах хууль эрх зүйн орчинг судлах, Төв аймгийн Эрдэнэ суманд олон жил суурьшсан тус хорооны мал бүхий иргэдийн эрх ашгийг хамгаалах, мал маллаж амьдрах хэвийн орчин нөхцөлийг бүрдүүлэх талаар Эрдэнэ сумын захиргаатай хэрхэн хамтран ажиллах, Горхи тэрэлжийн байгалийн цогцолбор газарт түшиглэн Тэрэлж тосгоныг байгальд ээлтэй эко орчныг бүрдүүлэхээр төлөвлөж, ариун цэврийн байгууламжийг төвлөрсөн болон хэсэгчилсэн байдлаар шийдэх нь зүйтэй гэсэн юм.

Хурлын дарга Б.Нэргүй: 
6 дугаар хороог Тэрэлж тосгон болсноор гарах бодит үр дүн, ач холбогдлыг судлах, Тэрэлж тосгон болгох талаар иргэдээс санал асуулга авч, иргэдийн санал бодлыг тусгах шаардлагатай бөгөөд уг асуудлыг дүүргийн Засаг дарга Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 12 дугаар хуралдаанаар танилцуулах нь зүйтэй гэж үзэв.

Тэргүүлэгч З.Болдбаатар: 
Тэрэлж тосгон болсноор дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газартай хэрхэн харилцаж, хамтран ажиллах, эдийн засаг, хүний нөөц, төсвийн тооцоог гаргаж танилцуулах шаардлагатай байна гэсэн юм.

Хоёр. Налайх дүүргийн 2,4-р хороог өөрчилж, 8,9-р хороо байгуулах тухай

Төлөөлөгч Б.Сампилноров: 
2,4-р хороог хувааж, шинээр хороо байгуулах, хорооны иргэдийг хуваахдаа тус хорооны иргэдийн саналыг авч тусгах, хороо хувааснаар гарах бодит үр дүн, ач холбогдол, шинээр байгуулах 2 хорооны байр, хүний нөөц, эдийн засаг, төсөв санхүүгийн тооцоог урьдчилсан байдлаар гаргах, хороо хуваах хилийн заагийг дахин судалж, боломжит хувилбаруудыг гаргах шаардлагатай гэв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3825
2640 / 69%
708 / 19%
235 / 6%
242 / 6%