Налайх Эрүүл мэндийн төвийн санаачлагаар Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид болон Эрүүл мэндийн төвийн удирдлагын зөвлөл, тасгийн эрхлэгч нар, ӨЭМТ-үүдийн ахлагч нарын хамтарсан уулзалт, ярилцлага боллоо.
Энэхүү уулзалт, ярилцлагын зорилго нь Эрүүл мэндийн төвийн болон Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг танилцуулах, тулгамдаж буй асуудлыг хамтын оролцоотойгоор шийдвэрлэх, иргэдийнхээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэн амьдралын чанарыг сайжруулахад анхаарч хамтран ажиллах юм.
Хороо бүрээс сонгогдсон Иргэдийн хурлын төлөөлөгчидтэй уулзах тус үйл ажиллагаа 2019 оны 04 дүгээр сарын 17-25 ны өдрүүдэд өглөөний 07:00-08:00 цагийн хооронд үргэлжилж байна.