Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

"ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ 90 МИНУТ" БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ БОЛЛОО

2019-08-29

Нийслэлийн Засаг даргын Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний тухай захирамж, Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаал, дүүргийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж байгаа “Хоггүй Налайх” аяны хүрээнд 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Налайхчууд “ИХ ХОТЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ 90 МИНУТ” уриатай бүх нийтийн их цэвэрлэгээг дүүрэгтээ амжилттай зохион байгууллаа.

Бүх нийтийн их цэвэрлэгээнд дүүргийн ИТХ-ын Ажлын албаны 12 албан хаагчид “Их цэвэрлэгээ 90 минут ” арга хэмжээний хүрээнд дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ТИКА-гийн гудамжны 600 метр квадрат төв тайзны орчмын талбайг хөөстэй чийгтэй цэвэрлэгээ хийж цэвэрлэв. Мөн хоёр талын хайлсыг хөөстэй алчуураар арчиж, ойр орчмын 9 сандал, 10 хогны савыг хөөстэй алчуураар арчиж угааж цэвэрлэлээ. 
“ИХ ХОТЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ 90 МИНУТ” уриатай бүх нийтийн их цэвэрлэгээнд цэвэр цэмцгэр дүүргийнхээ төлөө бүх нийтийн их цэвэрлэгээнд нэгдэж, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайг цэвэрлэн идэвхтэй оролцож байгаа бүх байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд талархлаа илэрхийлье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%