Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

НИЙГМИЙН БОДЛОГО ХҮНИЙ ЭРХИЙН АЖЛЫН ХОРООНЫ ХОЁРДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

2019-04-01

Нийгмийн бодлого,  хүний эрхийн ажлын хорооны 6 гишүүд ирэхээс 4 гишүүн ирж, 66,7%-ийн ирцтэйгээр 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ИТХ-ын Иргэний танхимд хуралдаж дараах асуудлыг хэлэлцэж дүгнэлт гаргалаа.

Нэг. Налайх дүүргийн Соёлын ордоны 60 жилийн ой тэмдэглэх тухай хэлэлцэж, дараах дүгнэлтийг гаргалаа. Үүнд:

1. Дүүргийн иргэдэд чиглэсэн соёл түгээх болон соёлын үйлчилгээг түлхүү зохион байгуулах;

2. Төсөв, санхүүгийн хүндрэлтэй үед ой тэмдэглэх санхүүжилтийн эх үүсвэрийг өөрсдийн нөөц боломжоороо төрөл бүрийн тоглолт үзвэр, уриалга, аян зохион байгуулж бий болгох;

3. Байгууллагынхаа орчин, өнгө үзэмжийг сайжруулах;

4. Тухайн салбарын ололт амжилтыг олон нийтэд мэдээлж сурталчлах, тухайн үед болон одоо ажиллаж байгаа ажилтан албан хаагчдын хөдөлмөр, бүтээлийг үнэлэн алдаршуулах зэрэг бүтээлч ажлыг зохион байгуулах.

 

Хоёр. Налайх дүүргийн 4-р хороонд шинээр байгуулагдаж буй “Бирлик Мечид” шашны байгууллагын хүсэлтийг хэлэлцэж, дараах дүгнэлтийг гаргалаа. Үүнд:

Сүм, хийд шинээр байгуулахад бүрдүүлэх баримт бичгийн бүрдлийг хангаж, зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах;

Байгуулагдснаас хойш шашны байгууллагынхаа тайлан мэдээг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанд тогтмол хугацаанд өгч, эргэх холбоотой ажиллах;

4-р хорооны иргэдийн Нийтийн Хурлаас тухайн шашны байгууллага байгуулахыг дэмжсэн тогтоол шийдвэр, тэмдэглэлийг авчирч дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх.

Дээрх асуудлуудын дагуу ажлын хорооноос гарсан санал, дүгнэлтийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралд өргөн барихаар болов.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%