Нийслэлийн 380 жилийн ой, Налайх дүүргийн эдийн засаг, нийгмийг 2019 онд
хөгжүүлэх үндсэн чиглэл, “Хоггүй Налайх” аяны хүрээнд дүүргийн
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
ажлын албаны 12 албан хаагч 2019
оны 03-р сарын 29-ний өдөр бүх нийтийн их цэвэрлэгээг хийлээ. Албан хаагчид “Буян Налайх худалдааны төв”-ийн автобусны буудлаас
Бөмбөрцөг хүртэлх өөрийн хариуцсан нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, явган
хүний зам, гуу жалгын хог хаягдлыг цэвэрлэж, нийт 4 шуудай хогийг ачихад бэлэн болголоо.