Эрүүл мэндийн
нэгдлээс н.Энхбат, н.Энхтөр, н.Баярбаатар эмч нар ирж амьсгалын
үйл ажиллагаа алдагдах үед нэн даруй яаралтай тусламж үзүүлэх, Зүрхний
ажиллагаа гэнэт зогсох үед үзүүлэх анхан тусламж үзүүлэх сэдвээр онол
практикийн мэдлэгийг ажилтан нарт олгох сургалтыг зохион байгууллаа.
Эмч нартаа баярлалаа мөн ажилд нь амжилт хүсье..Та бүхэн дараах анхан шатны
тусламжийн талаарх мэдээлэлтэй танилцана уу.
1.
Эмнэлгийн анхны тусламжийн тухай ерөнхий ойлголт
Эмнэлгийн анхны тусламж нь аливаа
осол гэмтэлд өртсөн хүний биеийн байдлыг цаашид улам хүндрүүлэхгүй байх, нэмж
гэмтэл авахаас хамгаалах, биеийн чухал эрхтний үйл ажиллагааг сэргээх, хэвийн
байдалд оруулахад чиглэнэ. Бэртэл гэмтэл авсан газар дээр нь үзүүлэх арга
хэмжээг эмнэлгийн анхны тусламж гэнэ. Амь насанд аюултай, хүнд осол гэмтэл нь
хэдхэн секунд, хормоор хэмжигдэх бөгөөд энэ нь гэмтэгсдэд үзүүлсэн анхны
тусламжийн арга, хэлбэр, цаг хугацаа, чанараас шууд хамаардаг. Иймээс хүн бүр
ямар ч үед осол гэмтэлд өртөгсдөд эмнэлгийн анхны тусламжийг хурдан хугацаанд
үр дүнтэй үзүүлэх арга барилыг эзэмшсэн байх шаардлагатай юм. Анхны тусламж
үзүүлэхдээ аль болохоор тайван, ухаалаг, нягт нямбай, сандарч тэвдэлгүй байж
хурдан хугацаанд найдвартай хийх арга дадлыг эзэмшсэн байвал зохино.
Эмнэлгийн анхны тусламжинд
чангалуур, даралттай боолт хийж цус тогтоох, шархыг цэвэрлэж, цэвэр боолт
тавих, хугарч гэмтсэн мөчийг гарын доорхи зүйл (банз, таяг, саваа, модны мөчир,
нарны хаалт гэх мэт) хэрэглэж чиг тавин хөдөлгөөнгүй болгох, зохиомол амьсгал,
зүрхний иллэг хийх зэргээр анхан шатны тусламжийг үзүүлж эмнэлэгт аваачих
хүртэлх ажиллагаа хамаарагдана.
3. Амьсгалын үйл ажиллагаа алдагдсан үед үзүүлэх анхны тусламж
Гэмтэгсдийн амьсгалын үйл
ажиллагаа алдагдах үед нэн даруй яаралтай тусламж үзүүлэхгүй бол амь нас алдах
аюултай. Усанд живэх, цахилгаан гүйдэл ба аянганд цохиулах, хүчилтөрөгч багатай
(утаажсан цех, авто гарааш, гүн худаг, уурхай, автоцистерн гэх мэт/ орчинд
удаан байх, цээж уушигны хүнд гэмтэл, амьсгалын зам бүтэн ба хагас бөглөрөх
зэрэгт амьсгал хямарч зогсох аюултай. Амьсгал зогсох шалтгаануудыг мэдэж байвал
яаралтай тусламж үзүүлэхэд хялбар юм.
Амьсгалын цочмог хямралын үед
цээжин хэсгээр бие барьсан хувцсыг тайлж амьсгалын замыг чөлөөлөх арга хэмжээг
авна. Үүний тулд нэг гараа хүзүүний ард, нөгөө гараа духан дээр нь байрлуулан
хөнгөн маягаар толгойг нь хүчтэйхэн гэдрэг болгоно. Энэ үед хэлний угийн булчингууд
сунах ба төвөнх дээш болж цагаан мөгөөрсөн хоолой чөлөөлөгдөнө.
Хэрэв гадны биет (хоолны
үлдэгдэл, нөж, ус, шороо, хиймэл шүд, шүдний хагархай гэх мэт зүйл) ам
залгиурт тээглэсэн бол толгойг хажуу тийш эргүүлж, долоовор хуруугаа бинтээр
ороож амны хөндийд байгаа гадны биетийг авч цэвэрлэнэ. Залгиурт тээглэсэн
гадны биетийг авахдаа өвчтөнийг бага зэрэг бөхийлгөж гарын алгаар дал хооронд
нь хүчтэй цохино. Энэ үед зохиомол ханиалгалт үүсч гадны биет гадагшилна. Энэ
арга үр дүн өгөхгүй бол тусламж үзүүлэгч ард нь зогсож баруун гараа хагас
атгаж аюулхай орчимд нь байрлуулан зүүн гараараа давхар барин хүчтэй
хөдөлгөөнөөр хэвлийг доороос нь дээш шахаж өгнө. Өөрөөр хэлбэл хэвлийн
хөндийн дээд хэсгийн даралт ихсэн огцом шахалтаар гадны биет амьсгалын замаар
гадагшилна. Амьсгалын дээд замд (уушгинд)
ус орсон үед өвчтний толгойг унжуулж их биеэр нь баруун өвдөг дээгүүрээ
дамнуулан байрлуулж зүүн гараараа толгойг нь гэдийлгэн, баруун гараар нуруун
дээр нь 4-5 удаа цохиж усыг гадагшлуулна. Өвчтөн амьсгалахгүй байвал зохиомол
амьсгал хийх хэрэгтэй. Зохиомол амьсгалыг амнаас аманд буюу амнаас хамарт
хийнэ. |
|
Амнаас аманд зохиомол
амьсгал хийх арга. Гэмтсэн хүнээ нуруугаар нь хэвтүүлж хүзүүндоор нь
цамц, дээл зэрэгзүйлийгивээд толгойг нь арагш гэдийлгэж хүзүүг
өвчүүтэй нэг шугаманд тэгш байрлуулна. Гэмтсэн хүний аман дээр бинт
(эсвэл нусны алчуур, даавуу, салфетик гэх мэт зүйл) тавина. Хажууд
нь сөхөрч суугаад нэг гараа хэвтэж байгаа хүний духан дээр нь тавиад нөгөө
гараараа эрүүнээс нь татаж амыг нээнэ. Амьсгалаа гүнзгий авч ам руу нь хүчтэй
үлээнэ. Энэ үед өвчтөний хамрыг сайтар чимхэж байх хэрэгтэй. Эхний 3-5
үлээлтийг хурдан хийх ба нэг минутанд 12-14 удаа хийвэл үр дүнтэй. |
|
Амнаас хамарт зохиомол амьсгал
хийх арга. Эрүү зуурсан, гэмтсэн зэрэг зарим тохиолдолд зохиомол амьсгалыг
амнаас хамарт хийнэ. Ингэхдээ амнаас аманд хиймэл амьсгал хийхтэй адилаар
өвчтөнийг байрлуулж нэг гараараа амыг нь сайн хааж (эрүүг сайн түлхэж, шүд,
уруул сайн нийлсэн байхаар) амьсгалаа гүнзгий аваад хамар руу нь үлээнэ. Энэ
үед амаар нь агаар орох, гарах боломжгүй байвал үр дүн өгнө. Хиймэл амьсгалыг хүүхдэд
шууд ам, хамар руу зэрэг хийнэ.
Зүрхний ажиллагаа гэнэт зогсох үед үзүүлэх анхны тусламж
Зүрхний ажиллагаа зогсох үед арьс цайж, хүүхэн хараа томорч,
судасны цохилт мэдрэгдэхгүй болж, амьсгал зогсох шинж тэмдэг илэрнэ. Энэ үед
зохиомол амьсгал хийж зүрхэнд шууд бус иллэг хийнэ.
Зүрхний шууд бус иллэг хийх арга. Гэмтсэн хүнээ газар дээр, эсвэл
хатуу тэгш зүйл дээр нуруугаар нь хэвтүүлж цээжнийх нь харалдаа сөхөрч суугаад
өвчүүний доод хэсэгт гарын алгаа зөрүүлж давхарлаж тавина. Гарыг тохойн үеэр
нугалахгүйгээр гарын хүчээр биш цээж биеийнхээ жингээр жигд огцом дарна. Алга
дарсан хэсэгт 3-5 см хонхойж байхаар минутанд 60 удаа давтаж хийнэ. Зүрхний
шууд бус иллэгийг 5 хүртэлх насны хүүхдэд 1 гараар, нярай болон хөхүүл хүүхдэд
долоовор, дунд хурууны үзүүрээр хийнэ.
|
|
Зүрхний шууд бус иллэгийг зохиомол амьсгалтай хослуулан хийхэд илүү үр дүнтэй байдаг. Нэг хүн тусламж үзүүлж байвал уушгинд хоёр удаа зохиомол амьсгал өгч, 15 удаа зүрхний шууд бус иллэгийг хийнэ. Өвчтөний далан доор хувцас буюу бусад зүйл ивж толгойг нь гэдрэг болгон амьсгалын замыг чөлөөтэй байлгавал зохино.
Хоёр хүн тусламж үзүүлж байвал нэг нь зүрхний шууд бус иллэгийг хийж доош нь дараад буцаах үед нь нөгөө нь зохиомол амьсгал өгөх маягаар ээлжлэн хийнэ. Нэг удаа амьсгал өгч, 4 удаа зүрхний шууд бус иллэг хийх нь зүйтэй.
Зүрхний шууд бус иллэг болон зохиомол амьсгалыг цаг
хугацаанд нь зөв хийвэл зөвхөн зүрхний үйл ажиллагаа төдийгүй бусад эрхтний
алдагдсан хэм хэмнэлийг ч сэргээдэг.