Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх орон тооны бус олон нийтийн хяналтын зөвлөл нь 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хуралдлаа. Хяналтын зөвлөл нь дараах бүрэлдэхүүнтэйгээр ажиллах юм. Ажлын хэсгийн дарга Д.Умбаруу, Нарийн бичгийн дарга А.Ганцэцэг, Гишүүд ИТХ-ын төлөөлөгч Д.Алтандөш, Төлөөлөгч Д.Бэгзцэрэн, Төлөөлөгч О.Энхтайван, Төлөөлөгч Г.Баярсүрэн, 5 дугаар хорооны ИНХ-ын дарга Л.Цэцгээ, 3 дугаар хорооны ИНХ-ын дарга Б.Бэлгэдэмбэрэл, ИТХ-ын Эрх зүйч гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил,төсөл хөтөлбөр хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Бадам, ИТХ-ын Төрийн бус байгууллага иргэдийн өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн Г.Отгончимэг, Налайх дүүргийн Хүүхдийн холбооны тэргүүн Г.Ууганцэцэг . Уг Олон нийтийн хяналтын зөвлөлийн зорилго нь Шилэн дансны үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавих,Улс нийслэл, дүүргийн төсөв Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын чанар , гүйцэтгэлд хяналт тавих цаашид анхаарах санал дүгнэлтийг боловсруулан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд тайлагнах зорилготой . Олон нийтийн хяналтын зөвлөл нь дараах дэд зөвлөлүүдтэй байна .
1. Дүүргийн Олон нийтийн хяналтын зөвлөл
2. Хороодын олон нийтийн хяналтын дэд зөвлөл гэсэн зохион байгуулалттайгаар хөндлөнгийн хяналт тавьж ажиллах юм. Өнөөдрийн хурлаар Олон нийтийн хяналтын зөвлөлийн ажиллах журам болон хийх ажлын төлөвлөгөөгөө ярилцаад дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралд хэлэлцүүлэхээр боллоо.