Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

Домборын аялгуутай Нарны баяр

2019-03-22

Казак үндэстний уламжлалт баяр болох олон улсын Наурызын баярыг угтсан баярын хурал өнөөдөр дүүргийн Соёл урлагийн ордонд ёслол төгөлдөр болж өнгөрлөө. 

Баярын хуралд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Булбул ,ИТХ-ын төлөөлөгч К.Сейтхан, С.Манатбек, М.Эгэз, Ц.Эрбол, дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар дарга нар оролцож, баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нэргүй хэлсэн үгэндээ Өвөг дээдсийн удмыг залгаж, ур ухааныг өвлөсөн ажилч хичээнгүй, авьяаслаг, хөдөлмөрч казах иргэд эх орны , бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд тэдний дундаас улс орондоо нэртэй, удам хойчдоо хүндтэй улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, шинжлэх ухаан, соёл урлаг, боловсролын алдартнууд, эрдэмтэн мэргэд, хөдөлмөр бүтээлийн сайчууд олноор төрж гарсаныг Наурыз баярын энэ өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна. Казак түмэн цаашид ч эх орныхоо төлөө ихийг бүтээж чадна гэдэгт итгэлтэй байна. Уламжлалт Наурыз баяраа тэмдэглэж буй нийт казак иргэддээ шинэ ондоо элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан, Ахтаан найрагчийн Аг-иек бүргэд шиг эр зоригтой, домборын аялгуу шиг цог золбоотой, домогт Алтайн уулс шигээ арвин тансаг дастархантай, идээ цагаа элбэг дэлбэг байж, амьдрал ахуй тань дэвжин дээшлэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүллээ.
Баярын хурлаар Алтан гадас одонгоор К.Төлөвхаан, Хөдөлмөрийн хүндэт медалиар Ч.Эрубай, Ж.Иманмухамед, А.Калидолдой, “Тэргүүний уурхайчин” цол тэмдэг-ээр Т.Болатбек, Ч.Зөвөлхан Нийслэлийн Засаг даргын “Хүндэт тэмдэг”-ээр С.Амантай, Нийслэлийн Засаг даргын “Жуух бичиг-ээр А.Серегбай, Н.Төлөв мөн ДИТХ болон ЗДТГ-ын Жуух бичиг болон баярын бичиг гардуулсан юм.Мөн Наурызын баярыг угтан зохион байгуулсан Аха тэмцээн болон шатрын тэмцээн Казак дууг хэн сайн дуулах вэ? караоке тэмцээн, Дуучин шувуухай зэрэг тэмцээнүүдэд амжилттай оролцсон иргэдийг ирсэн зочид, төлөөлөгчид шагналыг гардуулан өглөө. 
Баярын хурал домбор хөгжмийн хөг аялгуун дор хүндэтгэлийн концертоор өндөрлөсөн юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%