Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

Хүүхдийн эндэгдлийг бууруулах арга зам сэдэвт нөлөөллийн уулзалт боллоо

2019-03-18

Налайх дүүргийн ЗДТГ, Эрүүл мэндийн төв, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэдэх Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхэд залуучуудыг осол эндэгдэл, зөрчлөөс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлтэй хамтран “Хүүхдийн эндэгдлийг бууруулах арга зам” сэдэвт нөлөөллийн уулзалтыг 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр зохион байгууллаа. Уулзалтад Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхэд залуучуудыг осол эндэгдэл, зөрчлөөс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн дарга Х.Анхбаяр, Эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгал, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуян болон бусад холбогдох албаны хүмүүс оролцож, санал солилцов.

Уулзалтаар хүүхдийн эндэгдлийн өнөөгийн байдал, шалтгаан хамаарал, жирэмсний хяналт нярайн эндэгдэлд нөлөөлөх нь, гэмтэл осол, ялангуяа механик бүтэлтийн шалтгаант нас баралтыг бууруулах арга зам гэсэн сэдвийн хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг хийлээ.

Цаашид 0-5 насны хүүхдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийг ахуйн орчинд осол гэмтэлд өртөхгүй байх орчин нөхцлийг бий болгох зорилгоор зөвлөмж, гарын авлага гарган иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад хүргүүлэхээр боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3331
2172 / 65%
695 / 21%
226 / 7%
238 / 7%